Мэдээ

“ЭРЧИМТЭЙ БАС-ЭРҮҮЛЭЭР ЖИНГЭЭ ХАСАХАД-“ЦАГ ГАРГАЯ” АЯН

 “ЭРЧИМТЭЙ БАС-ЭРҮҮЛЭЭР ЖИНГЭЭ ХАСАХАД-“ЦАГ ГАРГАЯ” АЯН
Сүүлийн мэдээ
    Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн иргэдийн дунд ЭРЧИМТЭЙ БАС ЭРҮҮЛЭЭР ЖИНГЭЭ ХАСАХАД-“ЦАГ ГАРГАЯ” аян 2023 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 үе шаттай зохион байгуулагдаж байна.
Эрчимтэй бас-Эрүүлээр жингээ хасахад - “ЦАГ ГАРГАЯ” оролцогчдын статистик мэдээллээс хүргэхэд:
18-25 насныхан нийт оролцогчдын 6,3%
26-45 насныхан нийт оролцогчдын 22,2 %
46-аас дээш насныхан 71,4%
Хүйсийн хувьд:
Эмэгтэй 88,8%
Эрэгтэй 11,1%
Нийт 100 гаруй иргэд оролцож байна
    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Биеийн тамирын арга зүйч Б.Сансартуяа, 22 дугаар хорооны эрүүл мэндийн нийгмийн ажилтан Н.Хэрлэнзаяа, Баянзүрх дүүргийн биеийн тамир, спорт хорооны мэргэжилтнүүд танита аппаратаар оролцогчдод биеийн үнэлгээг доорх 7 үзүүлэлтээр биеийн жингийн эхний хэмжилтээ хийж, жин хасах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ямар ямар дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, хоол зүйн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.
1. Биеийн жин, өндөр (wight)
2. Биеийн дотоод өөх, (Body fat)
3. Биеийн өөх % (Viscerla fat)
4. Бодисын солилцооны түвшин (BMR)
5. Биеийн нийт ус % (Total body water)
6. Бодисын солилцооны нас (Metabolic age)
7. Булчингийн масс (muscle mass Bone mass)

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.