Мэдээ

“Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээн

“Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээн
Сүүлийн мэдээ

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээнд БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ Д.ӨЛЗИЙХУТАГ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ 21 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА (2 алт, 1 хүрэл) медаль хүртлээ.

      Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээн дунд, ахлах насны ангиллаар 3 үе шаттай зохион байгуулагдсан энэхүү 11 дэх удаагийн лигийн тэмцээний нэг, хоёрдугаар шатуудад 190 сургуулийн 940 багийн 32,000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 03-аас 07-ны хооронд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс:

        БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛЖ ТУС ТЭМЦЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 84, 53, 92, 14, 21, 33 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙТ 6 СУРГУУЛИЙН 10 БАГИЙН 120 ТАМИРЧИН СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

        Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээний хаалтын ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

          • Дунд насны охидын ангилалд:
          • 3-р байр Хүрэл медаль: Б.Энхлэн ахлагчтай БЗД-ийн 21 дүгээр сургууль;
          • “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХАМГААЛАГЧ”-аар БЗД-ийн 21-р сургуулийн сурагч Г.Мишээл;
          • Дунд насны хөвгүүдийн ангилалд:
          • 1-р байр Алтан медаль::Б.Түвшин-Эрдэнэ ахлагчтай БЗД-ийн 21 дүгээр сургууль;
          • “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТЭГШ ТОГЛОГЧ”-оор БЗД-ийн 21 дүгээр сургуулийн сурагч Б.Түвшин-Эрдэнэ;
          • “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар БЗД-ийн 21-р сургууль тус/дас Ч.Лхагважаргал нар шалгарсан.
          • Ахлах насны охидын ангилалд:
          • 1-р байран Алтан медаль: Ц.Баасандулам ахлагчтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль;
          • 4-р байранд: Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
          • “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТЭГШ ТОГЛОГЧ”-оор Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Ц.Баасандулам;
          • “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Б.Рэнцэнхорол нар шалгарсан.
          • ЭНЭХҮҮ ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН БҮХ СУРАГЧ-ТАМИРЧИДДАА СУРЛАГА - СПОРТЫН ӨНДӨР АЖИЛТЫГ ХҮСЭЕ



          Хуваалцах:

          Холбоотой мэдээлэл

          Сэтгэгдэл бичих

          АНХААРУУЛГА:
          Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.