Мэдээ

Сагсан бөмбөгийн /5х5/ дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн

    Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын сагсан бөмбөгийн 5х5 төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны Баянзүрх дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээний шүүгчээр Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгчид, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Тэмцээнийг зохион байгуулахад заал талбай, техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан Н. Энхбат захиралтай 33 дугаар сургуулийн хамт олон, биеийн тамирын багш нарт талархал илэрхийлье.
Эрэгтэй
1-р байр Н. Шижирбат дасгалжуулагчтай 33 дугаар сургууль
2-р байр Ө. Хүрэлсүх дасгалжуулагчтай 14 дугаар сургууль
3-р байр И. Лхагвабаяр дасгалжуулагчтай 84 дугаар сургууль
Эмэгтэй
1-р байр Э. Болорцэцэг дасгалжуулагчтай 33 дугаар сургууль
2-р байр Б. Мөнгөнзул дасгалжуулагчтай 92 дугаар сургууль
3-р байр Н. Мөнхчимэг дасгалжуулагчтай Амгалан цогцолбор сургууль шалгарлаа.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.