Мэдээ

Хүндийн өргөлтийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн

    Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын Хүндийн өргөлтийн төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны Баянзүрх дүүргийн Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль дээр зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 сургуулийн 150 гаран сурагчид өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Хүндийн өргөлтийн Олон Улсын шүүгч О.Баярцэцэг, дэвжээний шүүгчээр ОУШ Д.Ихбаяр, ОУШ Б.Шижир бусад шүүгчээр Хүндийн өргөлтийн Азий тивийн аварга Хонгорзул тэргүүтэй тамирчид болон багш нар ажиллалаа.
Тэмцээн зохион байгуулах заал талбай, техник, тоног төхөөрөмжөөр ханган ажилласан П.Өлзийтөгс захиралтай 30 дугаар сургууль Отгонжаргал дасгалжуулагчтай Алдар спорт хорооны хамт олонд 30 дугаар сургуулийн багш Д.Амгаланбаатар Баянзүрх дүүргийн Өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Март нарт талархал илэрхийлье.
Багийн дүнгээр
1-р байр 431 оноогоор Д.Амгаланбаатар дасгалжуулагчтай 30 дугаар сургуулийн 1-р баг
2-р байр 354 оноогоор И.Амарсанаа дасгалжуулачтай 69-р сургууль
3-р байр 228 оноогоор М.Чулуунбаатар дасгалжуулагчтай 30 дугаар сургуулийн 2-р баг шалгарлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе






















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.