Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын Усанд сэлэлтийн төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны Баянзүрх дүүргийн Усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв дээр зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 14 сургуулийн 30 гаран сурагчид өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээний ерөнхий шүүгчээр М. Амартүвшин, нарийн бичиг шүүгчээр БТСХорооны мэргэжилтэн Г. Ууганжаргал бусад шүүгчээр Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш нар ажиллалаа.
Тэмцээн зохион байгуулах заал талбай, техник, тоног төхөөрөмжөөр ханган ажилласан Б.Туяа даргатай Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.