Мэдээ

САМБО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

САМБО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Сүүлийн мэдээ

    Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын Самбо бөхийн төрлөөр шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны Баянзүрх дүүргийн Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын Амгалан-Цогцолбор сургуулийн зааланд зохион байгуулж, амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 13 сургуулийн 120 сурагч өрсөлдөж дүнгээ гаргалаа.

1-р байранд М.Одонбаяр дасгалжуулагчтай Амгалан-Цогцолбор сургууль 41 оноогоор алтан медаль

2-р байранд Д.Амгаланбаатар дасгалжуулагчтай 30-р сургууль 35 оноогоор мөнгөн медаль

3-р байранд М.Амаржаргал дасгалжуулагчтай 102-р сургууль 29 оноогоор хүрэл медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо. 





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.