Мэдээ

“БАЯНЗҮРХ ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ-2023” АРГА ХЭМЖЭЭ


    Баянзүрх дүүргийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон, Гачуурт тосгон 20 дугаар хороо хамтран “БАЯНЗҮРХ ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ-2023” арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Гачуурт тосгоны Монгол шилтгээнд зохион байгууллаа.
    Тус арга хэмжээнд нийт 43 хороо, 51 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, 39 ерөнхий боловсролын сургууль, 28 хэлтэс албадын 161 байгууллагын нийт 4,250 удирдлага, ажилтан албан хаагч нар хамрагдлаа. Арга хэмжээний үеэр спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан ба үүнээс:
Ерөнхий боловсролын сургууль (Гийр өргөлтийн тэмцээн)
Эмэгтэй:
1-р байр 147 дугаар сургууль С.Оюун
2-р байр Амгалан цогцолбор сургууль Ж.Мөнхзаяа
3-р байр 88 дугаар сургууль Х.Амартэгш
Эрэгтэй:
1-р байр 30 дугаар сургууль Д.Амгаланбаатар
2-р байр 127 дугаар сургууль С.Үүрцайх
3-р байр 148 дугаар сургууль Э.Батхуяг
Ерөнхий боловсролын сургууль (Цасны бүжгийн тэмцээн)
1-р байр П.Өлзийтөгс захиралтай, Ш.Оюун-Эрдэнэ ахлагчтай 30-р сургуулийн баг тамирчид
2-р байр Л.Амарсанаа захиралтай, Н.Цэрэнлхагва ахлагчтай 53-р сургуулийн баг тамирчид
3-р байр Б.Болортуяа захиралтай, О.Бямбабаатар ахлагчтай 92-р сургуулийн баг тамирчид
Харьяа хэлтэс албад (Цасны сумо тэмцээн)
Эмэгтэй:
1-р байр Цагдаагийн II хэлтэс О.Бурмаа
2-р байр Цагдаагийн III хэлтэс Э.Болор-Эрдэнэ
3-р байр Эрүүл мэндийн төв Н.Туяа
Эрэгтэй:
1-р байр Цагдаагийн IV хэлтэс Б.Даваасүрэн
2-р байр Цагдаагийн III хэлтэс П.Очир-Эрдэнэ
3-р байр Онцгой байдлын хэлтэс М.Баттулга
Хороод (Олс таталтын тэмцээн)
1-р байр Б.Бадамгарав Засаг даргатай, Д.Амгаланбаатар ахлагчтай 4-р хорооны баг тамирчид
2-р байр Г.Мягмардорж Засаг даргатай, Н.Нарантуяа ахлагчтай 9-р хорооны баг тамирчид
3-р байр Б.Мөнхбат Засаг даргатай, Б.Жавзанхорол ахлагчтай 35-р хорооны баг тамирчид
Хороод (Цасны бүжгийн тэмцээн)
1-р байр Г.Мядагцэцэг Засаг даргатай, Л.Байгалмаа ахлагчтай 36-р хорооны баг тамирчид
2-р байр Л.Пүрэвдулам Засаг даргатай, Н.Нармандах ахлагчтай 38-р хорооны баг тамирчид
3-р байр Х.Хасбаатар Засаг даргатай, Д.Мөнхнасан ахлагчтай
2-р хорооны баг тамирчид
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд (Буухиа гүйлтийн тэмцээн)
1-р байр Ц.Удвал эрхлэгчтэй, И.Соёлмаа ахлагчтай 289 дүгээр цэцэрлэг
2-р байр М.Нэргүй эрхлэгчтэй О.Ням-очир ахлагчтай 213 дугаар цэцэрлэг
3-р байр Т.Заяа эрхлэгчтэй О.Бямбацэрэн ахлагчтай 21 дүгээр цэцэрлэг
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд (Цасны бүжгийн тэмцээн)
1-р байр С.Ариунбаяр эрхлэгчтэй, Б.Буяндэлгэр ахлагчтай 146 дугаар цэцэрлэг
2-р байр Г.Мандалсүрэн эрхлэгчтэй А.Цэндмаа ахлагчтай 122 дугаар цэцэрлэг
3-р байр Ж.Жагарсүрэн эрхлэгчтэй А.Ариун-Отгон ахлагчтай 64 дүгээр цэцэрлэг















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.