Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БТСХ-НЫ 2022 ОНЫ СПОРТЫН ШИЛДЭГҮҮДИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2022 оны шилдэгүүдийг 7 номинациар тодрууллаа.

ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН ХАМТЛАГ

Баянзүрх дүүргийн тэргүүний 62 дугаар цэцэрлэгийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй Биеийн тамир, спортын “ЗОЛБОО” хамтлаг

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн Ч.Амгаланбямба ахлагчтай Биеийн тамир, спортын хамтлаг

Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Г.Мядагцэцэг Засаг даргатай Энхбаатар ахлагчтай “ДҮНЖИНГАРАВ” Биеийн тамир, спортын хамтлаг

Биеийн тамир, спортын тухай хууль Засгийн газрын тогтоол шийдвэр, Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт биеийн тамир спортын талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан арга хэмжээ бүрд идэвх зүтгэл гарган бусдыгаа манлайлсан тул шилдэг хамтлагаар шалгаруулав.


ШИЛДЭГ СПОРТЫГ ДЭМЖИГЧ СУРГУУЛИЙНУДИРДЛАГА

Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн Б.Энхбат захиралтай 87 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн С.Хүрэлбаатар захиралтай 127 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын Банзүрх дүүргийн Л.Баянтуул захиралтай Амгалан цогцолбор сургууль


ШИЛДЭГ ОЛИМП ТАНХИМТАЙ СУРГУУЛЬ

Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн А.Гантулга захиралтай 102 дугаар сургууль


ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ

Спорт аяллын олон улсын хэмжээний мастер, Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Ш.ДҮҮРИЙМАА

    2022 онд 20 удаагийн тэмцээн уралдаан,арга хэмжээг зохион байгуулан явуулж, Дүүрэг, улсын тэмцээнүүдэд спорт явган аяллын ерөнхий шүүгчээр ажиллан 2022 онд БТ-ын багш Ш.Дүүриймаагийн нэрэмжит өсвөр үеийн спорт явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, хүүхэд багачуудыг спортоор хичээллэх боломж бололцоог олгон, өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлж байгаа их үйлсийг тань өндрөөр үнэлэн оны шилдэг багшаар тодруулав.


ШИЛДЭГ БИЕИЙН ТАМИРЫН ДАСГАЛЖУУЛАГЧ

Алдар спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч Х.УЯНГА

Монголын бүх ардтүмний спортын XV наадмаас Баянзүрх дүүрэг 21 аймаг 9 дүүргээс шалгарч 24 спортын төрлөөс 101 медаль хүртэж тэргүүн байр эзлэхэд хөнгөн атлетикийн төрөлд баг тамирчдадаа амжилттай бэлтгэж, хамгийн өндөр амжилт үзүүлэн 11 алтан медаль, 9 мөнгөн медаль хүртэж тус тэмцээний нийт медалийн 20 хувийг хөнгөн атлетикийн баг тамирчид хүртсэн амжилт гаргасныг тань өндрөөр үнэлж шилдэг дасгалжуулагчаар тодруулав.


ШИЛДЭГ ТАМИРЧИН СУРАГЧ

Д.МӨХЗУЛ 

Нийслэлий нерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн лаборатори 33 дугаар сургуулийн 11ё ангийн сурагч. Шатар

Олон улсын мастер,

2022 оны өсвөр үеийн улсын аваргын алтан медаль

2022 оны насанд хүрэгчдийн улсын  аваргаас шагналт 5 байр, Дэлхийн 44 Олимпиадад оролцох Монгол улсын шигшээ багт шалгарсан.

2022 онд Энэтхэг улсын Чаннай хотод зохиогдсон Дэлхийн шатрын 44-р Олимпиадад Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцон дэлхийн 186 орноос 15 дугаар байранд шалгарсан.

2022 онд Румын улсын Мамай хотод зохиогдсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэж, Монгол улсын шатрын түүхэн дэх анхны дэлхийн хошой аварга тамирчин

Д.ЕСҮЙ

Нийслэлийн ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн 11а ангийн сурагч.  Самбо, Жүдо бөх

Жүдо бөхийн ӨҮА шалгаруулах тэмцээний олон улсын “ХҮЧ CUP” тэмцээний аварга, алтан медаль Залуучуудын Ази тивийн 5-р байр, Самбо бөхийн Өсвөр үеийн дэлхий аваргын хүрэл медаль, Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль, 2022 онд  7 тэмцээнд түрүүлсэн. 

П.ЭРХЭМБИЛЭГ

Singapore school of mongolia сургуулийн 10а ангийн сурагч. Даам

Монгол улсын спортын мастер, дэлхийн даамны холбооны дэд мастер

2022 оны Ази тивийн АШТ-ний Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан тэмцээний 17-19 насны залуучуудын ангилалд Үндсэн төрөлд 3-р байр, 14-16 насны ангилалд Түргэн төрөлд 2-р байр, 100 буудалт даамны өсвөр залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд U16 насанд 1-р байр эзэлж Алтан медаль цомын эзнээр шалгарсан тул оны шилдэг тамирчнаар тодруулав.

     

ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ

Баянзүрх дүүргийн 12 хорооны Ахмадын зөвлөлийн дарга Л.ОРСОО

Арга хэмжээний үеэр Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэнээс Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээ гардан авлаа.


ШИЛДЭГ СПОРТЫН АРГА ЗҮЙЧ

    Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн О.ТҮМЭНЖАРГАЛ

    Дүүрэгт Биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, нийтийг хамарсан болон спортын уралдаан тэмцээнийг чанартай зохион байгуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан оны шилдэг спортын арга зүйчээр тодруулав.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.