Мэдээ

"УЛААНБААТАР-ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ФЕСТИВАЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн уламжлалт "Улаанбаатар-лиг"фестиваль зохион байгуулагдаж байна.  

Сурагчдын өвлийн амралтын үеэр болж байгаа тус тэмцээн дүүргийн 33, 48, 84, 92, Амгалан цогцолбор сургуулиуд дээр хуваарийн дагуу хэсгийн эхний тоглолтууд явагдаж байна.

Гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн 2022 оны 12 дугаар сарын19-23-ны өдрүүдэд бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангиллаар явагдах юм. Нийт 126 багийн 1638 сурагч өрсөлдөж байна.




 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.