Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СПОРТЫН 2 ТӨРӨЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос жил бүр уламжлал болгон Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд спортын арга хэмжээг зохион байгуулж, сурагчдыг спортоор хичээллэн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэн, өөрийгөө нээж хөгжих боломжийг олгодог.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулагдаж байгаа спортын 2 төрөлт арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн спорт зааланд боллоо.
Тэмцээнийг нээж Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ. Хөтлөгчөөр ажилласан Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Э.Бат-Золбоо ирсэн хүндэт зочдыг танилцууллаа.
Бага ангийн сургалтын менежер Ч.Саранцацрал болон бусад ангийн сургалтын менежерүүд, Биеийн тамирын хэлтсийн дарга Э.Уянга, мэргэжилтнүүд оролцлоо.
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хөгжмийн багш Билгүүн нь Сүхбаатарын хөгжим “Үүлэн бор” хөгжийг тоглож сурагчдад урлагийн тоглолт үзүүллээ.
Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Янжмаа нар нь хүүхдүүдэд баяр хүргэж 2 төрөлт арга хэмжээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг өглөө.
Спортын 2 төрөлт арга хэмжээг дараах төрлүүдээр зохион байгууллаа.
1-3 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Хөгжилтэй буухиа” төрөлд 8 багийн 64-н тамирчин сурагч
4-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бочи”-гийн төрөлд 12 багийн 46-н тамирчин сурагч өрсөлдлөө. Нийт 20 багийн 110 сурагчид арга хэмжээнд оролцлоо.
“Хөгжилтэй буухиа” төрөлд
Нэгдүгээр байр Д.Урангоо, Задацэцэг багштай 1 А, Б анги
Хоёрдугаар байр Д.Сарангэрэл, Нямсүрэн багштай 3 Г, Д анги
Гуравдугаар байр М.Сайнбуян, Дөлгөөн багштай 3 Б, В анги
“Бочи”-ийн төрөлд
Нэгдүгээр байр Г.Болормаа багштай 4 А анги
Хоёрдугаар байр М.Долгион багштай 5 В анги
Гуравдугаар байр Х.Айгул багштай 4 В,Г анги
Спортын 2 төрөлт арга хэмжээнд нийт ангийн сурагчдадаа удирдан зохион байгуулж оролцуулсан багш нар, шүүгчид, тэмцээн зохион байгуулагч, тамирчин сурагчид 200 гаруй хүн оролцлоо.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.