Мэдээ

ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН


    Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор 3 үе шаттайгаар зохион байгуулагддаг шатар сонирхогчдын Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 37 хорооны эрэгтэй 74, эмэгтэй 20 тамирчин оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж дараах иргэд 2 дахь шатны тэмцээндээ оролцох эрхээ авсан ба тэдгээр иргэдийг Монгол Улсын Их хурлын даргын гарын үсэг бүхий Талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Эрэгтэй
1-р байр Хурцгэрэл Бумбаяр 7-р хороо
2-р байр Балсан Гантулга 17-р хороо
3-р байр Тулгаа Золбаяр 13-р хороо
4-р байр Шагдар Мандахнар 41-р хороо
5-р байр Сандагдорж Сод-эрдэнэ 6-р хороо
6-р байр Чойжин Баттогтох 5-р хороо
Эмэгтэй
1-р байр Батхүү Энхдэлгэр 4-р хороо
2-р байр Гэнзэнхүү Бямбарагчаа 8-р хороо
3-р байр Жаваа Ундармаа 27-р хороо




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.