Мэдээ

“НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН Х НААДАМ”-ЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ӨНДРӨЛЛӨӨ


    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн иргэдийн спортын Х наадмын шигшээ тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 17-24-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хаалтын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд болон дүүргийн БТС-ын хороодын удирдлагууд оролцож баг тамирчдад шагнал гардууллаа. Энэ жилийн иргэдийн спортын наадамд 9 дүүргийн 56 хорооны 1700 гаруй иргэн хамрагдлаа.
    Баянзүрх дүүргийн 10 хорооны 126 тамирчин, дасгалжуулагчид спортын 8 төрөлд оролцлоо.
Софт волейболын төрөлд
Г.Мядагцэцэг Засаг даргатай, Б.Цог ахлагчтай 36-р хороо 4-р байр
Сагсан бөмбөгийн төрөлд
Ц.Гомбосүрэн Засаг даргатай, Б.Бадрал ахлагчтай 20-р хорооны эрэгтэй баг 5-р байр
Б.Энхбаатар засаг даргатай, Д.Мөнгөнтуул ахлагчтай 6-р хорооны эмэгтэй баг мөнгөн медаль
Волейболын төрөлд
Ц.Одонтөгс Засаг даргатай, Б.Хашхүү ахлагчтай 40-р хорооны эрэгтэй баг тамирчид Хүрэл медаль
Л.Мөнхжаргал Засаг даргатай, Ч.Чимгэрэл ахлагчтай 18-р хорооны эмэгтэй баг тамирчид Хүрэл медаль
Ширээний шагайн наадгай төрөлд
Г.Ганбилэг Засаг даргатай, Э.Баярцолмон ахлагчтай 27-р хорооны эрэгтэй баг тамирчид 6-р байр
Г.Мөнхбаяр Засаг даргатай А.Маруся ахлагчтай 37-р хорооны эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль
Олс таталтын төрөлд
Г.Ганбилэг Засаг даргатай, Э.Баярцолмон ахлагчтай 27-р хорооны эрэгтэй баг тамирчид 4-р байр
Ж.Түмэнжаргал Засаг даргатай, Н.Отгонцэцэг ахлагчтай 32-р хорооны эмэгтэй баг тамирчид 6-р байр
Хийн дасгал, Аэробикийн төрөлд
Г.Мядагцэцэг засаг даргатай Б.Эрдэнэбилэг ахлагчтай 36-р хорооны ахмадын хийн дасгал 5-р байр
Г.Мядагцэцэг засаг даргатай Б.Эрдэнэбилэг ахлагчтай 36-р хорооны ахмадын аэробик Мөнгөн медаль
З.Цэрэнмаа Засаг даргатай Г.Цогоо ахлагчтай 17-р хорооны залуучуудын Аэробик Хүрэл медаль хүртлээ.
Дүүргээ төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэе






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.