Сургалт-семинар Спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвийн хүрээнд, Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын агуулга, хэлбэр, аргачлалыг сайжруулах, спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдолтой зааварчилгааг хүргэх, хувь хүний хөгжлийг дэмжих зэрэг агуулгаар дадлага ажил хосолсон хэлбэрээр өрнөв.
Сургалтад оролцогчид Олимпын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, тодорхой саналуудыг нэгтгэн МҮОХ-ны удирдлагад зөвлөмж боловсруулан хүргэсэн нь онцлог байв.
Сургалтын хаалтын ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцож, МҮОХ, Олимпын зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж, спорт-олимпизмын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх цаашдын ажилд нь амжилт хүсэв. Баянзүрх дүүргий Биеийн Тамир Спортын Хорооны мэргэжилтэн Г.Ууганжаргал оролцлоо. https://www.facebook.com/Olympic.mn
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.