Мэдээ

Баянзүрх дүүргийн иргэдийн спортын Х наадмын "Сагсан бөмбөг"-ийн шигшээ тэмцээн явагдлаа


Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/595 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа Иргэдийн спортын Х наадмын 4-н бүсээс шалгарсан 16 багийн дунд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуулийн зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 8-н хороо, эмэгтэй 8-н хорооны 16-н багийн нийт 180 тамирчин оролцлоо.
Эрэгтэй:
1-р байранд Ц.Гомбосүрэн Засаг даргатай, Л.Эрдэнэ-Бат ахлагчтай 20-р хорооны баг тамирчид
2-р байранд С.Батцэцэг Засаг даргатай, Х.Баярбат ахлагчтай 42-р хорооны баг тамирчид
3-р байранд М.Пүрэвдорж Засаг даргатай, Г.Мөнхзул ахлагчтай 23-р хорооны баг тамирчид
Эмэгтэй:
1-р байранд Б.Энхбаатар Засаг даргатай, Д.Мөнгөнтуул ахлагчтай 6-р хорооны баг тамирчид
2-р байранд М.Пүрэвдорж Засаг даргатай, П.Пүрэвсүрэн ахлагчтай 23-р хорооны баг тамирчид
3-р байранд Х.Батзаяа Засаг даргатай, Б.Содгэрэл ахлагчтай 12-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
1-р байранд шалгарсан баг тамирчид Нийслэлийн Иргэдийн Спортын Х Наадамд оролцох эрхээ авлаа. Баг тамирчдадаа амжилт хүсье.


















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.