Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АХМАДЫН СПОРТЫН АНХДУГААР ИХ НААДМЫН НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

    БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АХМАДЫН СПОРТЫН АНХДУГААР ИХ НААДМЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР Г.МЯДАГЦЭЦЭГ ЗАСАГ ДАРГАТАЙ, М.ЭНХБААТАР АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ 36-Р ХОРОО ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА.
    Баянзүрх дүүргийн 43-н хороодын ахмадуудын дундах Баянзүрх дүүргийн Ахмадын спортын анхдугаар их наадмыг 2022 оны 10 дугаар сарын 10-30-ны хооронд спортын 6 төрлөөр анх удаа зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг цаашид үргэлжлүүлэн 2 жилд 1 удаа зохион байгуулах юм.
    Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Баянзүрх дүүргийн Ахмадын хороотой хамтран “Ахмадын спортын анхдугаар их наадам”-ыг дараах төрлүүдээр зохион байгууллаа.
1. “СОФТ ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зааланд 21-н хорооны 21 багийн 147 ахмад тамирчид оролцлоо.
1-р байр Л.Дашдорж ахлагчтай 26, 36-р хороо
2-р байр С.Сүхээ ахлагчтай 16-р хороо
3-р байр Б.Алтанцэцэг ахлагчтай 6-р хороо
2. “ГРАНД ГОЛЬФ”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах 15-ын хөл бөмбөгийн талбайд 21-н хорооны 21 багийн давхардсан тоогоор 40 тамирчин "Алтан бөмбөг"-ний эзэн болж тэмцээнд нийт 150 ахмад тамирчид оролцлоо.
Эмэгтэй насны ангилал
55-64 нас
1-р байр Н.Цэцэгмаа 36-р хороо
2-р байр н.Дариймаа 26-р хороо
3-р байр н.Ганчимэг 22-р хороо
+65 нас
1-р байр Ж.Сугар 17-р хороо
2-р байр Б.Отгон-Уул 22-р хороо
3-р байр н.Гаамаа 17-р хороо
Эрэгтэй насны ангилал
60-64 нас
1-р байр П.Энхбаатар 3-р хороо
2-р байр Л.Очирбат 2-р хороо
3-р байр О.Амгаланбаяр 3-р хороо
+65 нас
1-р байр Д.Баатархүү 32-р хороо
2-р байр Б.Цоодол 13-р хороо
3-р байр Дашдорж 26-р хороо
3. “ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ний аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Өсөх од" ширээний теннисний клубт 4 насны ангилалд 21-н хорооны 21-н багийн 200 гаруй ахмад тамирчид оролцлоо.
Эмэгтэй насны ангилал
55-59 нас
1-р байр Б.Одонтуяа 9-р хороо
2-р байр Г.Цэцэгмаа 37-р хороо
3-р байр М.Түмэнжаргал 25-р хороо
+60 нас
1-р байр Д.Оюунчимэг 20-р хороо
2-р байр З.Лхамжав 40-р хороо
3-р байр Д.Шүрэнцэцэг 36-р хороо
Эрэгтэй насны ангилал
60-64 нас
1-р байр С.Батсайхан 11-р хороо
2-р байр А.Баасанхүү 9-р хороо
3-р байр Д.Тулаабаатар 9-р хороо
+65 нас
1-р байр О.Цэдэнбалжир 36-р хороо
2-р байр Н.Баяраа 8-р хороо
3-р байр В.Гүрүүжав 36-р хороо
4. “ДАРТС”-ын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордонд 26-н хорооны 26 багийн 120 ахмад тамирчид оролцлоо.
1-р байр П.Ганбат ахлагчтай 16-р хороо
2-р байр Н.Энхболд ахлагчтай 30-р хороо
3-р байр А.Хонгор ахлагчтай 8-р хороо
Тусгай байрт С.Амгаланбаяр ахлагчтай 3-р хороо
5. “Эрчимт алхалт”-ын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд давхардсан тоогоор 35 багийн 400 ахмад тамирчид оролцлоо.
1-р байр Д.Энхбаатар ахлагчтай 3-р хороо
2-р байр Д.Энхбаатар ахлагчтай 17-р хороо
3-р байр Т.Наранцэцэг ахлагчтай 6-р хороо
6. “ШАТАР”-ын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургууль дээр 34-р хорооны 130 ахмад тамирчин оролцлоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр 43-р хороо М.Хишигбаяр
2-р байр 36-р хороо П.Цогзолмаа
3-р байр 32-р хороо С.Цэвэлжав
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр 32-р хороо Л.Лхагвасүрэн
2-р байр 5-р хороо Ж.Лхагваа
3-р байр 40-р хороо С.Эрдэнэ-Очир
тусгай байр: 11-р хороо Т.Лхагвахүү тус тус шалгарлаа.
Баянзүрх дүүргийн "Ахмадын спортын анхдугаар их наадам"-ын спортын 6 төрлийн нэгдсэн дүнгээр
Тэргүүн байр: Г.Мядагцэцэг Засаг даргатай 36-р хороо Ахмадын зөвлөл (Дарга: М.Энхбаатар),
Дэд байр: Г.Бурмаа Засаг даргатай 3-р хороо Ахмадын зөвлөл (Дарга: Ц.Энх-Амар)
Гутгаар байр: З.Цэрэнмаа Засаг даргатай 17-р хороо Ахмадын зөвлөл (Дарга: Р.Наранцэцэг) - баг тамирчид тус тус эхний байр эзэллээ.
Энэ удаагийн спортын их наадмын спортын 6 төрөлд 43-н хорооны 158 багийн 1,147 гаруй ахмад тамирчид оролцлоо.
Тэмцээнд оролцсон бүх ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.