Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Баянзүрх дүүргийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулж байгаа "Ахмадын спортын анхдугаар их наадам"-ийн Дартсын тэмцээн 10-р сарын 21-ний өдөр дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 26 багийн 120 гаруй тамирчид оролцлоо.Тэмцээнийг Монголын Дартсын холбооны шүүгч болон биеийн тамир спортын хорооны шүүгчид шүүн явууллаа.
Тэмцээнд
1-р байрт П.Ганбат ахлагчтай 16-р хорооны баг
3-р байрт А.Хонгор ахлагчтай 8-р хорооны баг
Тусгай байрт С.Амгаланбаяр ахлагчтай 3-р хорооны баг тамирчид тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон тамирчид болон тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулсан Ахмадын зөвлөлийн дарга нартаа баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.