Мэдээ

ХОРООДЫН АХМАДУУДЫН ДУНД АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” ХӨДӨЛГӨӨН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 43-Н ХОРООДЫН АХМАДУУДЫН ДУНД АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг даргын ивээл дор Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/177 дугаар захирамж "Алхацгаая Гүйцгээе" хөдөлгөөнийг дүүрэгт зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Баянзүрх дүүргийн Ахмадын хороотой хамтран Баянзүрх дүүргийн 43-н хороодын ахмадуудынхаа дундах алхалтыг Баянзүрх дүүргийн ахмадын спортын анхдугаар их наадмын "Эрчимт алхалт"-ын тэмцээнээр явууллаа.
Тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ахмадуудаа 8 км тойргоор алхуулж, нуувч, газрын зураг дээр ажиллах хоёр төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тэмцээнд давхардсан тоогоор 40-н хорооны 400 гаруй ахмад тамирчид оролцлоо.
1-р байранд Д.Энхбаатар ахлагчтай 3-р хорооны баг
2-р байранд Д.Мэндбаяр ахлагчтай 17-р хорооны баг
3-р байранд Т.Наранцэцэг ахлагчтай 6-р хорооны баг
тус тус шалгарлаа.












Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.