Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/595 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа Иргэдийн спортын Х наадмын 4-н бүсээс шалгарсан 16 багийн дунд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах "Ширээний шагайн наадгайн" тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 7-н хороо, эмэгтэй 6-н хорооны 13-н багийн нийт 104 тамирчин оролцлоо. Тэмцээнийг Монголын ширээний шагайн холбооны шүүгчид шүүн явууллаа.
Эрэгтэй:
1-р байранд Г. Ганбилэг Засаг даргатай, Д. Сод-Эрдэнэ ахлагчтай 27-р хорооны баг тамирчид
2-р байранд Х. Батзаяа Засаг даргатай, Г. Төмөртогоо ахлагчтай 12-р хорооны баг тамирчид
3-р байранд Э. Доржбал Засаг даргатай Я. Баасансүрэн ахлагчтай 13-рхорооны баг тамирчид
Эмэгтэй:
1-р байранд Г. Мядагцэцэг Засаг даргатай, А. Маруся ахлагчтай 37-р хорооны баг тамирчид
2-р байранд Г.Ганбилэг Засаг даргатай Ө. Дэлгэрмаа ахлагчтай 27-р хорооны баг тамирчид
3-р байранд Д.Оюунчимэг Засаг даргатай Ж. Гэрэлмаа ахлагчтай 39-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
1-р байранд шалгарсан баг тамирчид Нийслэлийн Иргэдийн Спортын Х Наадамд оролцох эрхээ авлаа. Баг тамирчдадаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.