Мэдээ

Түүхэн замнал

                         БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

    Биеийн тамир, спортыг бүх нийтийн үйлс болгон хөгжүүлэх талаар төрөөс анхаарал тавьж анх 1946 онд Биеийн тамир спортын сайн дурын хамтлаг болох “Ард”, "Соёл”, “Хөдөлмөр”, “Хилчин” нийгэмлэгүүд байгуулагдаж, улмаар 1950 оны үеэс манай оронд барилга байгуулалтын их ажил эрчимтэй өрнөж, барилгачдын эгнээ өсөж, тэдний дунд зохиох биеийн тамир спортын ажлын шаардлага улам нэмэгдэж байсантай холбогдуулан МАХН-ын Төв хороо , БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Барилгачин” спорт нийгэмлэгийг 1958 онд байгуулсан бөгөөд анх Чимэддорж гэдэг хүн даргаар ажиллажээ. 
    Энэ нийгэмлэгийн суурин дээр Найрамдалын районы БТСхороо байгуулагдсан байна. Тэр үед Биеийн тамир спортын байгууллага нь төрийн ба олон нийтийн хосолсон хэлбэртэй байсан тул спортын сайн дурын “Барилгачин” нийгэмлэг гэж нэрлэгдэж байсан ба анхан шатны байгууллага нь коллектив нэртэй байжээ.
    Дээрх олон нийтийн байгууллагуудын спортын хөдөлгөөний өрнөлт, амжилтууд Нийслэл Улаанбаатар хотод Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал алхам болж МАХН-ын Төв хороо, 1962 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд “Хотын биеийн тамирын нийгэмлэгүүдийг удирдах товчоо”-г, байгуулан улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1965 оны 361 дүгээр тогтоолоор  Улаанбаатар хотын “Биеийн тамир, спортын Эвлэлийн зөвлөл” болгон өөрчилсөн байна.
    БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 43, 139, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 235 дугаар тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын райодын БТС хороодыг 1992 оны 02 сарын 1-нээс эхлэн райодын "Залуучууд спортын хороо" болгосон байна.
           1992 онд Монгол улсын шинэ “Үндсэн хууль”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль" батлагдсанаар Монгол улсын Засгийн" газрын 1995 оны 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1995 оны А/54 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/82 тоот захирамж гарч дүүргийн Засаг, даргын дэргэдэх Залуучууд спорт хороодыг татан буулгаж дүүргийн Засаг даргын дэргэд “Биеийн тамир спортын сургалтын төв” байгуулах шийдвэр гарч даргаар нь Ч.Төмөрчөдөр  ажилласан байна.
           Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай “ хуулийг баталсны дагуу “Биеийн тамир, спортын үндэсний төв” статустай байсан дээд байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болсноор дүүргүүдийн Биеийн тамир спортын сургалтын төв татан буугдаж, дүүргийн    "Биеийн тамир спорт хороо"болон өөрчлөгдсөн байна.
   
      Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1996-2012 онуудад нийслэлийн шилдэг байгууллагаар 2009, 2010 онуудад 2-р байранд, 2015 онд 3-р байранд тус тус шалгарч байснаас гадна Монголын хүүхдийн спортын I, II, III,V их наадамд улсад 1- байр, IV, VI их наадамд 2-р байр, Үндэсний спортын II их наадамд 2-р байранд, Монголын бүх ард түмний спартакиадад 2-р байр, ХI спартакиадад 1-р байр, ХII спартакиадад 3-р байр, Монголын бүх ард түмний спортын 15-р наадамд  тэргүүн байрт тус тус шалгарсан түүхэн их амжилттай байгууллага билээ.

      
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.