Мэдээ

"Авто машингүй өдөр" нэгдсэн арга хэмжээ

    Нийслэлийн Засаг даргын А/1206 дугаар захирамжийн дагуу "Авто машингүй өдөр" нэгдсэн арга хэмжээг 2022 оны 9-р сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан ба Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон амжилттай оролцлоо.
    Нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Спортлог Улаанбаатар -2022" -ын үеэр иргэдэд БЗД- БТ Спортын хорооны үйл ажиллагааг сурталчилсан ба энэ үеэрээ зөв амьдрах дадал хэв маягт сургах, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийж хэвших, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 10 төрлийн 800 гаруй гарын авлага, боршуур хэвлэн тараасан.
    Мөн нийслэлийн иргэдийн дунд нээлттэй Дартс, Дээсэнд үсрэх тэмцээнийг БТС Хорооны зүгээс зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.
    Арга хэмжээний нээлтэд ОУ-ын шүүгч, спортын мастер Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолт хийлээ.










Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.