Мэдээ

ТАЛАРХАЛ.


    Монголын Бүх Ард Түмний Спортын XV Наадмын шигшээ тэмцээнд
"Баянзүрх-Алдар" нэрийн доор нэг зорилготой нэг баг болж спортын 17, паралимпын 2, дифлимпын 2 төрлөөр 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид, хүндэт зочид 220 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
21 аймаг 9 дүүргийн 4570 орчим тамирчид 570 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс Баянзүрх дүүргийн баг тамирчид 49 алт, 31 мөнгө, 21 хүрэл нийт 101 медалийн эзэд болж хол тасархай тэргүүллээ.
Баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан багш дасгалжуулагч нар, Алдар спорт хорооны дарга эрхэм хурандаа Г. Өсөхбаяр, Алдар спорт хорооны орлогч дарга В. Гомбожав болон нийт албаны хүмүүст талархал илэрхийлье.
1. Д. Батсайхан дасгалжуулагчтай “Самбо бөх”-ийн баг тамирчдад
2. Г. Энхбаяр дасгалжуулагчтай “Жүдо бөх”-ийн баг тамирчдад
3. Х. Уянга дасгалжуулагчтай “Хөнгөн атлетик”-ийн баг тамирчдад
4. Ц. Хосбаяр, Б.Одончимэг дасгалжуулагчтай “Чөлөөт бөх”-ийн баг тамирчдад
5. Л. Ундралбат дасгалжуулагчтай “Буудлага”-ын баг тамирчдад
6. А. Гантулга, Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай “Бокс”-ын баг тамирчдад
7. Н. Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Таеквондо”-гийн баг тамирчдад
8. “Шатар”-ын спортын тамирчин Б. Мөнгөнтуул, Ц. Батчулуун нарт
9. “Даам”-ны спортын тамирчин Б. Ганзориг, Г. Хэрлэнмөрөн нарт
10. Б. Ганзориг дасгалжуулагчтай “Байт харваа”-ны баг тамирчдад
10 Т. Төгөлдөр дасгалжуулагчтай “Дугуйн” баг тамирчдад
11. Ч. Март дасгалжуулагчтай “Хүндийн өргөлт”-ийн баг тамирчдад
12. н.Баярцогт дасгалжуулагчтай “Сагсан бөмбөг”-ийн 5х5 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад
13. Д. Цэрэнбат дасгалжуулагчтай “Сагсан бөмбөг”-ийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад
14. С. Амгаабазар дасгалжуулагчтай “Волейбол”-ын эрэгтэй баг тамирчдад
15. Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Волейбол”-ын эмэгтэй баг тамирчдад
16. “Спорт бүжиг”-ийн тамирчин О. Эрдэнэ-Очир, Б. Халиун нарт
17. Э. Лхагвасүрэн ахлагчтай “Ширээний теннис”-ний баг тамирчдад
18. Б.Түвшинбаяр ахлагчтай “Дифлимп сагсан бөмбөг”-ийн баг тамирчдад
19. В. Намуундөл ахлагчтай “Суугаа волейбол”-ын баг тамирчдад
20. Б.Юмжирдулам дасгалжуулагч, Г.Ундраа ахлагчтай “Дифлимп сагсан бөмбөг”-ийн эмэгтэй баг тамирчдад
21. “Дифлимп ширээний теннис”-ний тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, Б. Юмжирдуламд
22. “Пара хөнгөн атлетик”-ийн тамирчин М. Сампил нарт баяр хүргэж цаашдын их спортын замналд тань өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.