Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмыг тэргүүлж байна

    Эх орны нийслэл Улаанбаатар хотод Монголын бүх ард түмний спортын XV наадам амжилттай зохион байгуулагдаж байгаа ба Баянзүрх дүүргээс спортын 24 төрөлд баг тамирчид оролцож байгаа юм. Уг наадам 2022 оны 09 дүгээр сарын 19 -ы өдөр хаалтаа хийх ба одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг 29 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байгаа ба энэхүү амжилтаараа 21 аймаг, 9 дүүргүүдийг тэргүүлсээр байна.
Сагсан бөмбөгийн 5х5 /эрэгтэй , эмэгтэй баг/, Волейбол /эрэгтэй , эмэгтэй баг/ финалын шатанд шалгараад байгаа ба Бокс, Самбо бөх, Хөнгөн атлетик, буудлаг, паралип төрлүүд, дифлимп төрлүүдийн тэмцээн явагдаж байна.
Медалийн дэлгэрэнгүйг https://sport.gov.mn/xv-festival-of-sports-of-all-people-of-mongolia-final линкээс харна уу

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.