Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН X НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫНX НААДМЫН
“СПОРТ ЯВГАН АЯЛАЛ”-ЫН ТЭМЦЭЭН, АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ ХӨДӨЛГӨӨН

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/177,2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/595 дугаар захирамжуудын дагуу Баянзүрх дүүргийн "Алхацгаая-Гүйцгээе" хөдөлгөөн, “Иргэдийн спортын X наадам”-ын “Спорт, явган аяллын тэмцээн 2022 оны 09 дүгээр сарын 03-наас 04-ны хооронд Жуков-Хар усан тохой чиглэлд 41, 12, 36,30, 37, 15, 10, 33, 22, 20, 17,43, 39, 21, 32, 31-р хорооны 16 багийн 176 тамирчин, дасгалжуулагч албаны 25 хүн оролцлоо.
Спорт явган аяллын тэмцээнийг
1. Газрын зураг дээр ажиллах
2. Нуувч илрүүлэх
3. Хөгжилтэй буухиа
4. Галын болон отгын ариун цэвэр
5.Техник үзлэг
6. Аялах явц, зохион байгуулалт зэрэг үзүүлэлтийг харгалзан дүгнэлээ.

Нийлбэр оноогоор эхний байруудыг дараах хороод эзэллээ.
1. Н.Тулга Засаг даргатай 41-р хороо (Даян арвижих) баг
2. З.Цэрэнмаа Засаг даргатай 17-р хороо (Баянзүрх17) баг
3. Х.Батжаргал Засаг даргатай 22-р хороо (Дэвжих) баг тамирчид авхаалж самаа, хурд хүчээ дайчлан амжилттай оролцлоо.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.