Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ СПОРТЫН 2 ТӨРӨЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хороо, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран залуучуудын өдрөөр Баянзүрх дүүргийн хороодын иргэдийн дундах 2 төрөлт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний 3х3 сагсан бөмбөгийн төрөл Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны 3х3 сагсан бөмбөгийн талбайд-2022 оны 08 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд, Дартсын төрөл Монголын дартс сонирхогчдын холбооны MGL-ын байранд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 22 багийн 110-н тамирчин, дасгалжуулагч албаны 20 хүн оролцлоо.
3х3 сагсан бөмбөгийн төрөлд:
Нэгдүгээр байр Г.Мягмардорж Засаг даргатай 9-р хороо
Хоёрдугаар байр Н.Батсүх Засаг даргатай 24-р хороо
Гуравдугаар байр Б.Хасбаатар Засаг даргатай 2-р хороо
Дартсын төрөлд:
Нэгдүгээр байр Ч.Оюунцэцэг Засаг даргатай 30-р хороо
Хоёрдугаар байр З.Цэрэнмаа Засаг даргатай 17-р хороо
Гуравдугаар байр Л.Пүрэвдулам Засаг даргатай 38-р хороо
Багийн нийлбэр дүнгээр:
Нэгдүгээр байр З.Цэрэнмаа Засаг даргатай 17-р хороо
Хоёрдугаар байр Н.Эрдэнэзаяа Засаг даргатай 21-р хороо
Гуравдугаар байр Х.Батзаяа Засаг даргатай 12-р хороо тус тус шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.