Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

    Монголын Үндэсний спортын VII наадмын зуны төрлүүд 2022 оны 08 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 9 дүүрэг, 21 аймгийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 1700 гаруй шилдэг тамирчид спортын 13 төрлөөр өрсөлдлөө. Баянзүрх дүүргийн баг, тамирчид спортын үндсэн 8 төрөлд болон үзүүлэх төрөлд нийт 71 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөснөөс:
-Уламжлалт цуваа харвааны төрөлд О.Энхмаа 2-р байр
-Буриад цуваа харвааны төрөлд Б.Зоригтбаатар 2-р байр
-Шагай харваанд С.Ямааранз ахлагчтай баг тамирчид 3-р байр шалгарсан бол
-Үзүүлэх төрөлд Б.Тэмүүжин "Бөмбөг намнах" төрөл 2-р байр, "Угтаж өнгөрч харвах" төрөл , "Унгар" төрөл, Гранпры төрлүүдэд 3-р байр эзэлж амжилттай оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр 9 дүүргээс 5-р байранд шалгарлаа.
Баянзүрх дүүргээ төлөөлөн оролцсон нийт баг, тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.