Мэдээ

Даргын мэндчилгээ


МЭНДЧИЛГЭЭ

    Тив дэлхий, олон улсад Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж мандуулсан дасгалжуулагч, тамирчид, үе үеийн спортын зүтгэлтнүүд, спортын салбарынхан болон Баянзүрх дүүргийн нийт иргэд та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай Биеийн тамир, спортын хорооны хамт олон Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд "Алсын хараа-2050"- урт хугацааны хөгжлийн бодлого, Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Биеийн тамир спортын талаар тусгагдсан бодлого, зорилтуудыг дүүргийн иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр  чармайн ажиллаж байна.

Биеийн тамир, спортын хорооны цахим хуудсанд зочилсноор биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, олон талт мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Улс орон маань баян, ард иргэд маань эрүүл, чийрэг, эрч хүчтэй байх болтугай.


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОТГОНСҮРЭН



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.