Мэдээ

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД IV-ДҮГЭЭР БҮСИЙН ХОРООДЫН АЯЛСАН АЛХАЛТ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Дүүргийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/177 дугаар захирамж "Алхацгаая Гүйцгээе" хөдөлгөөнийг дүүрэгт зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын хорооноос дүүргийн 43 хороог 4 бүсэд хувааж төлөвлөгөө, хуваарь гарган спорт явган аяллын арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хуваарийн дагуу 4 дүгээр бүсийн 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 2 дугаар хорооны 430 гаруй ажилтан албан хаагч иргэд Баянзүрхийн товчооноос-Хүрэл Тогоот чиглэлд явган алхалт хийн спортын 2 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Арга хэмжээний олс таталтын төрөлд:
1-р байр Д. Оюунчимэг Засаг даргатай 39-р хороо
2-р байр С. Батцэцэг Засаг даргатай 42-р хороо
3-р байр Г. Мядагцэцэг Засаг даргатай 36-р хороо
Хөгжилтэй буухиа төрөлд:
1-р байр Б. Хасбаатар Засаг даргатай 2-р хороо
2-р байр Г. Мөнхбаяр Засаг даргатай 37-р хороо
3-р байр С. Батцэцэг Засаг даргатай 42-р хороо тус тус эхний гурван байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав

















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.