Нийслэлийн Засаг даргын ивээл дор Дүүргийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/177 дугаар захирамж "Алхацгаая Гүйцгээе" хөдөлгөөнийг дүүрэгт зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн биеийн тамир спортын хорооноос дүүргийн 43 хороог 4 бүсэд хувааж төлөвлөгөө, хуваарь гарган спорт явган аяллын арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 2022оны 06дугаар сарын 04-ний өдөр хуваарийн дагуу 3 дугаар бүсийн 30, 24, 31, 23, 32, 26, 29 дүгээр хорооны 130 гаруй ажилтан албан хаагч иргэд Баянзүрхийн товчооноос-Хүрэл Тогоот чиглэлд явган алхалт хийн спортын 2 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Арга хэмжээний олс таталтын төрөлд:
1-р байр Б. Нямдорж Засаг даргатай 29-р хороо
2-р байр Б. Ариунжаргал Засаг даргатай 32-р хороо
3-р байр Н. Батсүх Засаг даргатай 24-р хороо
Хөгжилтэй буухиа төрөлд:
1-р байр Б. Ариунжаргал Засаг даргатай 31-р хороо
2-р байр Б. Нямдорж Засаг даргатай 29-р хороо
3-р байр Н. Батсүх Засаг даргатай 24-р хороо тус тус шагналт байр эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.