Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Биеийн тамир спортын тухай хуулийн 10 дугаарзүйлийн 10.1.5, 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулахжурам”-ын 2.1 хэсэг, Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоолыг үндэслэн Монголын бүх ард түмний спортын наадмыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулах нэгдсэн зааврын дагуу зуны олимпын спортын 17 төрөлд шигшээ тэмцээнд оролцохоор төлөвлөсөн ба баг тамирчдын нэрэн мэдүүлгийг хүлээн авч цахим бүртгэлийн системд шивж оруулсан.

Монголын Бүх Ард Түмний Спортын XV наадмыг дүүрэгт зохион байгуулах тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 он 02 дугаар сарын 15-ны өдрийн А/245 тоот захирамж гарч  нийт 8 спортын (чөлөөт бөх, самбо бөх, сагсан бөмбөг 5х5, 3х3, волейбол, ширээний теннис, даам, шатар) төрлөөр анхан шатны тэмцээнийг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа.   Бусад 9 спортын төрөлд зай , жин, төрөлд тус бүр 1 тамирчин бүртгэгдсэн шалтгааны улмаас баг, тамирчдыг шигшээ тэмцээнд шууд оролцуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүллээ.

Мөн спортын төрөл тус бүрийн дасгалжуулагчид, хүндэт зочид, албаны 36 хүний бүртгэлийн мэдээллийг цахим сайтад байршуулах хүсэлтийг зохион байгуулах хорооны албан мэйл хаягаар хүргүүллээ.

Тэмцээний цахим бүртгэлийн хүрээнд тамирчин өөрийн сонголтоор хичээллэж буй клуб, харьяалагдах байгууллага, Засаг захиргааны нэгжийн аль нэг анхан шатны тэмцээнд оролцох сонголтоор Баянзүрх дүүргээс оролцох баг тамирчдын нэрэн мэдүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 2022 оны 03 дугаар сарын 13-ны хооронд бүртгэж нийт 371 тамирчин цахим бүртгэлд оруулсан байна. Үүнээс 270 тамирчин анхан шатны тэмцээнээс эхний байруудад шалгарч, шигшээ тэмцээнд 201 тамирчин оролцох эрхээ авлаа. Үүнээс Дифлимп болон Паралимп төрөлд 29 тамирчин бүртгүүлсэн байна.

 Шалгарсан тамирчдыг цахим бүртгэлд баталгаажуулж шалгаруулсан ба бүсийн тэмцээний мандатуудыг хүлээн авсан байна. 




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.