Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН “СПОРТ ЯВГАН АЯЛАЛ” –ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

 Баянзүрх дүүргийн Спорт явган аялал-ын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 13-14ны өдөр Жуковын талбайгаас – Хар усан тохой чиглэлд 18км замыг туулан амжилттай зохион байгуулагдлаа.

 Спорт явган аялалын тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Спортын хорооны дарга Д.Отгонсүрэн тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүсч баяр хүргэлээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМастер Улсын шүүгч Ш.Дүүриймаа, шүүгчээр Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн болон, спорт явган аялалын холбооны шүүгчид тэмцээнийг шүүн явууллаа.

Тэмцээнд нийт 4 сургуулийн 10 багийн 80 тамирчид спортын 5 төрлөөр өрсөлдлөө.

-      Уулын оргил булаалдах

-      Хөгжилтэй буухиа тэмцээн

-      Нуувч олох

-      Багийн ахлагч

-      Газрын зураг ажиллах

 Шагналт байранд :

1-р байр 88-р сургууль “Чоно” баг

2-р байр 44-р сургууль “Сүлд1” баг

3-р байр 69-р сургууль “Од” баг тус тус шалгарлаа.


Эрэгтэйшилдэг тамирчинаар

       88-р сургууль “Чоно” баг Т.Отгондэлгэр

Эмэгтэйшилдэг тамирчинаар

       69-р сургууль “Барс” баг Ж.Амгаланзаяа

Шилдэгдасгалжуулагчаар

      69-р сургуульЭ.Цогцолмаа нар шалгарч 88-р сургуулийн Чоно баг Нийслэлийн аварга шалгаруулахтэмцээнд оролцох эрхээ авлаа. 

                 













 



 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.