“Үндэсний спортын VII наадам”-ын тэмцээний бүртгэл эхэлсэн тул тэмцээнд оролцох БАЙГУУЛЛАГА, клуб, багуудын тамирчид спортын төрөл тус бүрээр 05 дугаар сарын 15-ний дотор багтаж бүртгэлээ хийлгэнэ үү.
Бүртгэлийг БЗД, Биеийн тамир спортын хороон дээр ирж хийлгэх бөгөөд тамирчид ирэхдээ БАГИЙН МЭДҮҮЛЭГ/ доорх загварын дагуу/, Иргэний үнэмлэх, 1% цээж зураг авчрахыг анхаарна уу
Жич: Анхан шатны бүртгэл, тэмцээнд хамрагдаагүй тамирчин, багууд шигшээ тэмцээнд оролцох боломжгүйг анхаарна уу.
Спортын төрлүүд:
1. Үндэсний бөх
2. Үндэсний сурын харваа
3. Хурдан морины уралдаан
4. Шагайн харваа
5. Ширээний шагай
6. Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч
7. Буриад сурын харваа
8. Урианхай сурын харваа
9. Уламжлалт сурын харваа
10. Морьт сурын харваа
11.Морин дээрх барилдаан
12. Жороо морины уралдаан
Анхан шатны тэмцээн буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 05/20-06/20-ны хооронд зохион байгуулагдана.
БЗД-ийн БТС Хорооны хаяг:
Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо 40 байр 2-р орц 24 тоот
Холбоо барих дугаар : 99699686, 91808484, 99068706
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.