БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ -ЭРТЭЧ МОНГОЛ” АЯН, “АЛХАЦГААЯ-ГҮЙЦГЭЭЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.05 дах заалт, Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1 дэх заалт, нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хүн амын хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, харьяа хэлтэс албад, хороодын ажилтан албан хаагчид, иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аян, “Алхацгаая-Гүйцгээе” хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 04-р сарын 09-ны өдрийн өглөөний 07:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгууллагдлаа.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг нээж Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга Б.Ганбат, Биеийн тамир, спортын хорооны дарга С.Эрдэнэбат нар нээж үг хэллээ.
Арга хэмжээнд:
1. Засаг даргын Тамгын газар, харьяа 10-н хэлтэс, албад
2. 28-н Хороодын Засаг дарга, иргэд
3. Баянзүрх дүүргийн төрийн өмчийн 52 цэцэрлэг
Нийт арга хэмжээнд 1800 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд ажлын байрны дасгал, “Цаглашгүй эрдэнэ бүсийн цэцэрлэгүүдийн үзүүлэх тоглолтууд явагдлаа.
“Илүүдэл жингүй-Эртэч монгол” аянд байгууллага хамт олноо зохион байгуулж идэвхитэй оролцсон дараах цэцэрлэгүүдийг урамшуулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
Үүнд: 1-р байр Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62-р цэцэрлэг
2-р байр Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202-р цэцэрлэг
3-р байр Х. Мөнгөнтуяа эрхлэгчтэй 61-р цэцэрлэг
4-р байр Д.Тогтохсүрэн эрхлэгчтэй 203-р цэцэрлэг
5-р байр Н.Энхцэцэг эрхлэгчтэй 63-р цэцэрлэг
6-р байр С.Оюунгэрэл эрхлэгчтэй 169-р цэцэрлэг тус тус байр эзэлсэн байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.