- Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн хороодын Биеийн тамир, спортын хамтлагын ахлагч болон ажилтан, албан хаагч нарын дунд “ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН -ЭРҮҮЛ БИЕ” сэдэвт сургалтын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр дүүргийн тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд 28 хорооны 43 хамтлагын ахлагч болон ажилтан албан хаагч нар хамрагдлаа. Сургалтанд :
- “ХАЛДВАРТ БУС ӨВЧИХ БА ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” эрүүл мэндийн төвийн халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг
- “ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОТ” эрүүл мэндийн төвийн хоол зүйч А.Наранжаргал
- “КОВИДЫН ДАРААХ СЭТГЭЛ ЗҮЙ “ Эрүүл мэндийн төвийн сэтгэлзүйч магистр Ө.Оюунбилэг
- “ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН БА ЭРҮҮЛ МЭНД’ нийгмийн эрүүл мэндийн төвийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан БСУ-ны магистр Х. Бямбасүрэн
- “ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ” биеийн тамир, спортын бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Ууганжаргал
- “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНООС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ ХОРООД БОЛОН ИРГЭДЛҮҮ ЧИГЭЛСЭН УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ” биеийн тамирын мэргэжилтэн Э.Уянга
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.