Мэдээ

Дүүргийн боловсролын байгууллагуудын "Хөдөлгөөн - эрүүл мэнд" биеийн тамирын өвлийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ -ЭРҮҮЛ МОНГОЛ” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “ХӨДӨЛГӨӨН- ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт өвлийн өдөрлөгийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хандгайтын “Янзага“ зусланд зохион байгууллаа. Өдөрлөгт 49 байгууллагын 1326 багш, ажилтан албан хаагчид хамрагдав. Нээлтэнд Баянзүрх дүүргийн Биеийн тамир,спортын хороон дарга С.Эрдэнэбат, Боловсролын хэлтэсийн дарга Б.Ганбат нар өдөрлөгийг нээж нийт өдөрлөгт оролцогч багш, ажилтан албан хаагчидад амжилт хүслээ. З.Цацрал эрхлэгчтэй 22-р цэцэрлэг “Эрүүл мэндийн дасгал, “211-р цэцэрлэг “Золбоот бүжиг”, Жанжин клубын дуучин О.Гантулга, Д.Сарантуяа эрхлэгчтэй 256-р цэцэрлэг мэндчилгээ дэвшүүлсэнээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж чөлөөт “Цасны бүжиг”ээр үндсэн үйл ажиллагаа тэмцээн уралдаан явагдлаа.
Өдөрлөгийн:
“ЭРЭГТЭЙ ГИР” өргөх тэмцээнд:
1-р байр 10 дугаар цэцэрлэгийн Д.Норовэрдэнэ
2-р байр 20 дугаар цэцэрлэгийн Б.Содномдаржаа
3-р байр 129 дүгээр цэцэлэгийн Э.Лхагвадорж
“ЭМЭГТЭЙ ГИР” :
1-р байр 50 дугаар цэцэрлэгийн Н.Цэрэндолгор
2-р байр 82 дугаар цэцэрлэгийн Х.Эрдэнэцэцэг
3-р байр 203 дүгээр цэцэрлэгийн Д.Молорэрдэнэ
“ОЛС ТАТАЛТ” :
1-р байр П.Цолмон ахлагчтай 3-р цэцэрлэг
2-р байр Б.Пүрэвдулам ахлагчтай 129-р цэцэрлэг
3-р байр Ч.Чимэддорж ахлагчтай 201-р цэцэрлэг
“ХӨГЖИЛТЭЙ БУУХИА”
1-р байр Б.Одчимэг ахлагчтай 62-р цэцэрлэг
2-р байр С.Энхмөрөн ахлагчтай 20-р цэцэрлэг
3-р байр Д.Эрдэнэбулган ахлагчтай 52-р цэцэрлэг
ТЭМЦЭЭНИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
1-р байр Даваасамбуу эрхлэгчтэй 62-р цэцэрлэг
2-р байр Ц.Даваа эрхлэгчтэй 201-р цэцэрлэг
3-р байр Д.Мөнхзаяа эрхлэгчтэй 20-р цэцэрлэг нар тус тус амжилттай оролцлоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.