Ардын хувьсгалын 100 жилийн ой, Биеийн тамир, спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэлийн иргэдийн спортын IX наадам”-д Баянзүрх дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Нийслэлийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор зохиогдсон иргэдийн спортын наадмын
САГСАН БӨМБӨГИЙН төрөлд:
23-р хорооны баг тамирчид /эрэгтэй/ 1-р байр алтан медаль
16-р хорооны баг тамирчид /эмэгтэй/ 3-р байр хүрэл медаль
ОЛС ТАТАЛТЫН төрөлд:
27-р хорооны баг тамирчид 3-р байр хүрэл медаль
ШИРЭЭНИЙ ШАГАЙН төрөлд:
12-р хорооны баг тамирчид /эмэгтэй/ 3-р байр хүрэл медаль тус тус эзлэлээ.
Хорооныхоо иргэдийг идэвхжүүлж тэмцээнд амжилттай оролцуулсан хорооны Засаг дарга нарт болон тэмцээндээ амжилттай оролцсон нийт БАГ ТАМИРЧИДДАА баяр хүргэж ирэх жил улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.