"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Цар тахлын хүнд үед сэтгэл зүтгэл гарган БАЯНЗҮРХ дүүргээ төлөөлөн оролцсон бүх оролцогчдодоо талархал илэрхийлье. Биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж өөрийгөө ялан дийлэсэн, дархлаагаа дэмжин бусдад үлгэр дууриалал болсон та бүхнээрээ бахархаад баргшүй билээ. Энэхүү эерэг дадал хэвшлээ орхилгүй хүрээгээ улам тэлж бусдад зааж зөвлөн, олон бүрэлдэхүүнтэй болож, дараа дараагийн арга хэмжээнд хамтран нэг хүчирхэг баг болон оролцоно гэдэгт найдаж байна. Амжилт бүтээл эрүүл энхийг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.