Мэдээ

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД “STRAVA - SELFIE” УРАЛДААН

УРАЛДААНЫГ "Баянзүрхийн гүйгчид-2021" ГРУППИЙН ГИШҮҮДИЙН ДУНД ЗАРЛАЖ БАЙНА
Зорилго: Иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн өдөр тутмын амьдралдаа тогтмол "Алхах-Гүйх-Дугуй унах" дадал бий болгосноор бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжин халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
УРАЛДААНД ОРОЛЦОХДОО:
• "Баянзүрхийн гүйгчид-2021" facebook группт нэгдсэн байх
• Starva аппликэйшныг ашиглан Алхах, Гүйх, Дугуй унах үедээ авсан сельфи зургаа "Баянзүрхийн гүйгчид-2021" facebook группт постолсон байна.
Өөрийн овог нэр, утасны дугаар зэрэг мэдээллээ сельфи зурган дороо криллээр бичнэ.
ХУГАЦАА: 2021.06.23-ний өдрөөс 2021.06.29-ны хооронд
ШАЛГАРУУЛАЛТ: Та бүхний уралдаанд оролцож байгаа сельфид хандсан хандалт болон лайк, шэйрийн тоо, тогтмол Алхалт, Гүйлт хийж, Дугуй унасан зэрэг үзүүлэлтийг үндэслэн шалгаруулах болно.
ШАГНАЛ: Эрэгтэй-1, Эмэгтэй-1 тус бүр мөнгөн шагналтай.
Дэлгэрэнгүйг 88997137, 99199591 дугаараас лавлана уу.
АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.