Баянзүрх дүүргийн төрийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулсан спортын гурван төрөлт арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 600 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Арга хэмжээний нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс оролцож, баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ тус тэмцээн анх удаа зохион байгуулагдаж буйг онцоллоо. Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан нээлтийн арга хэмжээнд үг хэлэв.
Тэмцээн нь корнхол, дартс, волейболын төрлөөр явагдаж, оролцогчид ур чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Корнхолын эмэгтэй төрөлт:
Корнхолын эрэгтэй төрөлт:
I дүгээр байр: Ц.Рэнцэнханд /ДЦ 809-р анги/
II дугаар байр: Ц.Сүрмаа /ЗХ 310-р ани/
III дугаар байр: Т.Гантулга /ОБХэлтэс/
Дартсын холимог төрөлт:
Волейболын эрэгтэй төрөлт:
Шилдэг тоглогчоор: Г.Баасанбат
Волейболын эмэгтэй төрөлт:
Шилдэг эмэгтэй тоглогчоор: Б.Сарнайсүрэн
Арга хэмжээний шагналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын удирдлагууд гардуулж, тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ.
Тус арга хэмжээ нь төрийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.