Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
🇲🇳Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Монголын Үндэсний спортын зуны VIII наадам” Хүй долоон худагт 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
📌Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тус наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1,672 тамирчид үндэсний спортын 12 төрлөөр 100 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
✅Баянзүрх дүүргээс шигшээ тэмцээнд нийт 76 тамирчин, 7 албаны ажилтан, удирдлага, 5 зохион байгуулах ажилтан нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
🏆Тус наадамд Үндэсний спортын 11 төрөлд оролцож нийт 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, байгууллагын нийлбэр дүнгээр Улсын хэмжээнд 9-р байр, Нийслэлийн 9 дүүргээс Дэд байр эзлэв.
Үндэсний бөхийн төрөлд:
🥇Улсын начин Н.Амгаланбаатар Тэргүүн байр
🥇Залуу бөх Д.Доржготов Тэргүүн байр
🥈Сумын заан О.Сумьяабазар Дэд байр
🥉Аймгийн арслан Д.Батбаяр Гутгаар байр
Үндэсний шагайн харвааны Багийн харвааны төрөлд:
🥈Г.Ариунболд ахлагчтай Үндэсний шагайн харвааны баг Дэд байр
Урианхай сурын харвааны Цуваа харвааны төрөлд:
🥈Т.Очироо Дэд байр
Уламжлалт сурын харвааны эрэгтэй төрөлд:
🥉Б.Наранбаяр Гутгаар байр тус тус хүртлээ.
🇲🇳Монголын Үндэсний спортын зуны VIII наадамд Баянзүрх дүүргээ төлөөлөн оролцсон нийт баг тамирчдадаа халуун талархал дэвшүүлье
May be an image of one or more people, people playing tennis and text
May be an image of one or more people and text


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.