МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын ивээл дор Монголын Үндэсний спортын зуны VIII наадмын Баянзүрх дүүргийн анхан шатны сонгон шалгаруулах тэмцээн 2026 оны 07 дугаар сарын 01-02 өдөр зохион байгуулагдана.

2026.07.01–02-ны өдөр

09:00 цагт

Нээлтийн ажиллагаа: 2026.07.01-ний өдөр 11:30 цагт

БЗД-ийн 4 дүгээр хороо, 15-ын спорт талбай
Үндэсний спортын төрлүүд

Үндэсний сурын харваа

Буриад сурын харваа

Ширээний шагай

Үндэсний бөх

Баянзүрх дүүргийн хороодын иргэд, баг тамирчдыг өргөнөөр оролцохыг урьж байна!

Шалгарсан тамирчдад Монголын үндэсний спортын зуны VIII наадмын улсын шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.