“УЛААНБААТАР МАРАФОН 2026” ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“УЛААНБААТАР МАРАФОН 2026” олон улсын гүйлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Баянзүрх дүүргийн Соёлын ордон, Баянзүрх дүүргийн гар дээр суниалтын холбоо хамтран 6-10 насны хүүхдүүдийн дунд аяга өрөлт, 11-16 насны хүүхэд, 17-аас дээш насны эмэгтэйчүүдийн дунд дээсэнд үсрэлтийн тэмцээн, 18-аас дээш насны эрэгтэйчүүдийн дунд гар дээр суниалтын тэмцээнүүдийг зохион байгууллаа.

Аяга өрөлтийн тэмцээн (6-10 нас)-д нийт 33 хүүхэд оролцож
1-р байр 14-р сургуулийн сурагч Б.Мишээл
2-р байр 14-р сургуулийн сурагч Ч.Удвал
3-р байр 48-р сургуулийн сурагч Э.Мөнх-Оргил

Дээсэнд үсрэлтийн тэмцээн (11-16 нас)-д нийт 20 хүүхэд оролцож
1-р байр 82-р сургуулийн сурагч Ө.Хаш-Эрдэнэ
2-р байр 44-р сургуулийн сурагч Э.Мөнх-Оргил
3-р байр 44-р сургуулийн сурагч Б.Тодбилэг

Дээсэнд үсрэлтийн тэмцээн (эмэгтэй 17-аас дээш нас)-д нийт 19 хүн оролцож
1-р байр 23-р сургуулийн сурагч Б.Хүслэн
2-р байр БХИС-ийн суралцагч А.Биржан
3-р байр 30-р сургуулийн сурагч Б.Баярмаа

Гар дээр суниалтын тэмцээн (эрэгтэй 18-аас дээш нас)-д нийт 46 хүн оролцож
1-р байр Сүхбаатар аймгийн иргэн А.Нямбаяр
2-р байр БЗД-ийн 14-р хорооны иргэн Д.Мөнхбат
3-р байр БЗД-ийн 7-р хорооны иргэн Б.Амбага нар тус тус шалгарлаа.

Өнөөдрийн Баянзүрх спорт өдөрлөгийн арга хэмжээнд хамгийн бага настай оролцогч 5 настай хүүхэд байсан бол хамгийн ахмад настай оролцогч 68 настай иргэн байснаараа онцлогтой байв.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.