БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫН ВОЛЕЙБОЛЫН "SOCIALPAY JUNIOR" ЛИГИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Волейболын холбоо, Голомт банкны санаачилгаар "SOCIALPAY JUNIOR" сурагчдын волейболын лигийн эрх олгох анхан шатны тэмцээнийг БЗД-ийн Засаг даргын Тамгын газар, БЗД-ийн Волейболын холбоо, БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо хамтран 2026 оны 4-р сарын 11-12-ны өдөр зохион байгуулж, 3 насны ангиллаар нийт 64 баг оролцож эхний 1, 2, 3 байрт шалгарсан багууд дараагийн шатанд оролцох эрх олголоо.

Бага нас (охид):

Д.Шивоонцоо дасгалжуулагчтай 102-р сургууль

Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай 21-р сургууль

Н.Эрдэнэдолгор дасгалжуулагчтай 84-р сургууль

Бага нас (хөвгүүд):

Б.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай 68-р сургууль

П.Бямбажаргал дасгалжуулагчтай 33-р сургууль

Ц.Баяржаргал дасгалжуулагчтай 142-р сургууль

Дунд нас (охид):

Б.Даваадорж дасгалжуулагчтай 21-р сургууль

Б.Тэрбум дасгалжуулагчтай 14-р сургууль

Б.Дөл дасгалжуулагчтай 33-р сургууль

Дунд нас (хөвгүүд):

Б.Тэрбум дасгалжуулагчтай 14-р сургууль

Б.Даваадорж дасгалжуулагчтай 21-р сургууль

Ё.Энхбат, Д.Цэрэнням дасгалжуулагчтай 53-р сургууль

Ахлах нас (охид):

Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай 21-р сургууль

Д.Шивоонцоо дасгалжуулагчтай 97-р сургууль

Б.Дөл дасгалжуулагчтай 33-р сургууль

Ахлах нас (хөвгүүд):

Д.Шивоонцоо дасгалжуулагчтай 97-р сургууль

Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай 21-р сургууль

И.Тамир дасгалжуулагчтай 84-р сургууль

Тус тэмцээний зохион байгуулахад хамтран ажилласан С.Дэжидсүрэн захиралтай 85-р сургууль, Ю.Базарханд захиралтай 120-р сургуулийн хамт олон талархал илэрхийлье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.