БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ФУТЗАЛНЫ ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн футзалны өсвөрийн аварга шалгаруулах "Алтан хүлэг кидс" ТББ-ын нэрэмжит тэмцээн U-14, U-11 насны ангиллаар 2026 оны 3 дугаар сарын 21-22-ны өдөр 85 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж аваргаа тодрууллаа.

U-14 насны ангилалд:

Б.Мөнгөнзул дасгалжуулагчтай 92 дугаар ЕБС

О.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай 147 дугаар ЕБС

З.Гантөмөр дасгалжуулагчтай 127 дугаар ЕБС

U-11 насны ангилалд:

З.Гантөмөр дасгалжуулагчтай 127 дугаар ЕБС

Ж.Батсанаа дасгалжуулагчтай 102 дугаар ЕБС

Б.Эрдэнэхишиг дасгалжуулагчтай 14 дүгээр ЕБС тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон дасгалжуулагч, багш, баг тамирчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.