БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН "ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ 2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл-Монгол хүн аяны хүрээнд ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, харьяа хэлтэс алба, 43 хороодын удирдлага, албан хаагчдын дунд "ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ-2026" сэдэвт арга хэмжээг 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төр хурхын чиглэлд ШШГЕГ-ын Төр хурх амралтын газар амжилттай зохион байгуулагдлаа.



Өвлийн өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, алба, хороодын дунд "ОЛС ТАТАЛТ", "КОРНХОЛ"-ын төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулагдав.

Корнхол тэмцээний /харьяа хэлтэс, алба/ төрөлд:
1-р байр Д.Бат-Өлзий даргатай Засаг даргын Тамгын газрын баг
2-р байр Б.Сайнжаргал даргатай Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-ын баг
3-р байр Ч.Мэндсайхан даргатай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг

Корнхол тэмцээний /хороод/ төрөлд:
1-р байр Ц.Амарбаясгалан засаг даргатай 24 дүгээр хорооны баг
2-р байр Г.Мөнхбаяр засаг даргатай 37 дугаар хорооны баг
3-р байр М.Алтанжаргал засаг даргатай 22 дугаар хорооны баг

Олс таталтын тэмцээний /харьяа хэлтэс, алба/ төрөлд:
1-р байр Д.Өлзийдэмбэрэл даргатай Эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын баг
2-р байр Б.Сайнжаргал даргатай Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-ын баг
3-р байр Г.Мөнхэрдэнэ даргатай Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-ын баг

Олс таталтын тэмцээний /хороод/ төрөлд:
1-р байр С.Мөнхсутай засаг даргатай 20 дугаар хорооны баг
2-р байр Г.Мөнхбаяр засаг даргатай 37 дугаар хорооны баг
3-р байр Г.Шүрэнцэцэг засаг даргатай 19 дүгээр хорооны баг

Өвлийн өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон удирдлага, ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.