Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Хөлөгт тоглоом клубын нэрэмжит Баянзүрх дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92-р сургууль дээр 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
🗒️Тус тэмцээнд нийт 402 өсвөрийн даамчид 5 насны ангиллаар, Швейцарь системээр 8 өрөг тоглоход ЕБС-ийн багийн дүнгээр:
✅1-р байранд М.Энхтүвшин багштай 158-р сургууль
✅ 2-р байранд Ганбадрах багштай Амгалан сургууль
✅ 3-р байранд А.Бямбацэрэн багштай 88-р сургуулиуд
СӨББ-ын насны ангилалд багийн дүнгээр:
✅ 1-р байр Номин-Эрдэнэ багштай 146-р цэцэрлэг
✅ 2-р байр Долгорсүрэн багштай 147-р цэцэрлэг
✅ 3-р байр Анхбаяр багштай 32-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
🏁Тэмцээний үр дүнгийн мэдээллийг доорх холбоосоор харна уу‼️
👏Тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн тамирчид, багш, дасгалжуулагчид, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.