Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО ХАШААГАА НЭЭЕ САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 4700 ОРЧИМ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, АЖ АХУЙН НЭГЖИД ХАШАА, ЗОГСООЛОО НЭЭЖ, ТҮР ЗОГСООЛ ГАРГАХЫГ УРИАЛЛАА.
✅“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 4700 орчим аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшлийн байгууллага, айл өрхийг “Хашаагаа нээе” санаачилгад нэгдэхийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр уриаллаа.
📌Сар шинийн баярын өдрүүдэд золголт хийхээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, гэр хорооллын нарийн гудамж, зогсоол багатай орон сууцны хорооллуудад автомашины ачаалал эрс өсдөг. Үүний улмаас авто замын түгжрэл нэмэгдэх, иргэдийн зорчих хөдөлгөөн саатах нөхцөл үүсдэг.
📌Иймд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргах, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдийн замын ачааллыг бууруулахад идэвхтэй оролцохыг уриалж байна.
✅XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “Хашаагаа нээе” санаачилгыг гаргасан билээ.
✅Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг сар шинийн баяраар хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийн тулд хашаагаа нээж түгжрэлийг бууруулахыг уриалж байна.
✅Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спорт хороо “Хашаагаа нээе” санаачилгад нэгдэж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.