Мэдээ

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Б.ГАНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ.

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Б.ГАНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ.
📌Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
🇲🇳Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 14 дэх удаагаа зохион байгуулагдсан "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-д улсын хэмжээнд нийт 5800 шатарчин оролцсон бөгөөд анхан шат (сум, дүүрэг), хагас шигшээ (аймаг, нийслэл), шигшээ (улсын) хэмжээнд гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдав.
📌Энэ удаагийн анхан шатны тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсын 331 сум нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж 4922 шатарчин хамрагдсан нь өмнөх онтой харьцуулахад оролцогчдын тоо 4 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
📌Харин хагас шигшээ тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцож, өмнөх оноос 9 хувиар өссөн байв.
📌Шигшээ шатны тэмцээн Төрийн ордонд 2026 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдөр зохион байгуулагдаж аваргаа тодруулав.
👏Тэмцээнд оролцсон бүх шатарчдад спортын өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.