Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ГҮЕГ” МӨСӨН ХОТХОНЫ СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН🦁“ГҮЕГ” МӨСӨН ХОТХОНЫ СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📢Айлчлан ирж буй❄️шинэ оноо угтан⛄️Сүлд модоо засаж нээлтээ хийсэн🦁“ГҮЕГ”💒мөсөн хотхонд Баян❤️Зүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Усан спорт сургалтын төв хамтран🎃СПОРТ өдөрлөгийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав✌️
🌤️Өдөрлөгт 50 гаруй иргэд, хүүхэд, залуучууд хамрагдаж Корн холлын🎯тэмцээн, хөгжилтэй буухиа🏃‍♀️🏃гүйлтийн тэмцээнүүд зохион байгуулагдаж, оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулав.
Корн холлын🎯тэмцээнд амжилттай оролцсон эхний 4 байр эзэлсэн иргэдийг🦁“ГҮЕГ”💒мөсөн гулгуурын талбайд 1 цаг гулгах эрхийн бичиг, Усан спорт сургалтын төвд 1 сар үйлчлүүлэх эрхийн бичиг, 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, гарын бэлгээр тус тус шагнав. Үүнд:
1-р байр 16-р хорооны иргэн Б.Болорцог
2-р байр 31-р хорооны иргэн н.Буяндэлгэр
3-р байр 14-р хорооны иргэн Ч.Мэндбаяр
4-р байр 4-р хорооны иргэн Т.Дэлгэрмаа тус тус эзлэв.
Хөгжилтэй буухиа🏃‍♀️🏃гүйлтийн тэмцээнд амжилттай оролцсон эхний 3 байр эзэлсэн хүүхдийг🦁“ГҮЕГ”💒мөсөн гулгуурын талбайд 1 цаг гулгах эрхийн бичиг, Усан спорт сургалтын төвд 1 сар үйлчлүүлэх эрхийн бичиг, 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг, гарын бэлгээр тус тус шагнав. Үүнд:
1-р байр 33-р сургуулийн сурагч Марал-Эрдэнэ,
2-р байр 53-р сургуулийн сурагч Бат-Ирээдүй,
3-р байр 48-р сургуулийн сурагч Анхбаяр нар тус тус эзлэв.
Өдөрлөгт амжилттай оролцсон📅Баян❤️Зүрх дүүргийн хүүхэд, залуус, иргэддээ баяр хүргэж, амжилт хүсье🫶

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.