МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 14 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран Шатар сонирхогчдын Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд 69 дүгээр сургуульд амжилттай зохион байгуулав.

Тэмцээнд 20 эмэгтэй, 80 эрэгтэй нийт 100 шатар сонирхогч иргэд оролцож шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд Ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Л.Лхагва ажиллав.

Эмэгтэй төрөлд:
1-р байр Г.Маралгуа, 8 дугаар хорооны иргэн
2-р байр Б.Энхдэлгэр, 4 дүгээр хорооны иргэн
3-р байр Д.Баасандэлгэр, 42 дугаар хорооны иргэн

Эрэгтэй төрөлд:
1-р байр Б.Гантулга, 17 дугаар хорооны иргэн
2-р байр Б.Пүрэвдаш, 26 дугаар хорооны иргэн
3-р байр Г.Агархорол, 25 дугаар хорооны иргэн
4-р байр Э.Энх-Очир, 1 дүгээр хорооны иргэн
5-р байр Ш.Энхбат, 15 дугаар хорооны иргэн
6-р байр Ц.Ижилбаатар, 4 дүгээр хороо иргэн тус тус амжилттай оролцож нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.

Баянзүрх дүүргээ төлөөлөн оролцох баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.