
Цахим дээрэлхэлт, гүтгэлэг, хүний хувийн мэдээллийг олон нийтэд зөвшөөрөлгүй нийтлэх, онлайн грүүминг, дийпфэйк зэрэг нь энэ төрлийн хүчирхийлэлд багтдаг.

Олон улсын түвшинд 36 нэр төрлийн цахим хүчирхийллийн шинэ хэлбэрүүд бий болсон гэж тодорхойлжээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хиймэл оюунаар хүний дүр төрхийг өөрчлөх (deepfake) технологи ашиглан хуурамч порнограф контент үйлдвэрлэх, дарамтлах, нэр хүндэд халдах явдал эрс өссөн бөгөөд эдгээрийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүдэд чиглэсэн байдаг гэж олон улсын судалгаанд дурджээ.

Дэлхийн 187 улс жил бүрийн 11-12 дугаар сард “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.